Мадонна: Би үхэлтэй нэг бус удаа таарч явлаа
2017-11-12

Попын хатан хаан гэддэг дуучин Мадонна “People” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.  

 

 

-Таны дурсахгүй өдөр гэж хэвлэлийнхэнд байхгүй юм. Та цаг үргэлж олон нийтийн анхаарлыг татсаар. Та одоо 58 настай. Гэтэл таны талаар сонирхох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна?

 

-Мэдэхгүй юм. Миний хийсэн зүйл тэдний анхаарлыг татаж буйн сайн хэрэг. Энэ насны эмэгтэй загварлаг бас эрч хүчтэй байгаа нь хүмүүсийн анхаарлыг татдаг байж болно.

 

-Толинд тусах өөрийгөө хараад харамсах, сэтгэл таагүй үе бий юу?

 

-Мэдээж хэрэг. Би иймэрхүү мэдрэмжийг цаг үргэлж авдаг. Заримдаа энэ эвгүй мэдрэмж эмэгтэй хүн гэдгийг минь мэдрүүлдэг.

 

-Хамгийн их санааг зовоодог хэсэг гэвэл. Биеийнхээ аль хэсгийн нэрлэх вэ?

 

-Би биеийн галбиртай сэтгэл хангалуун байдаг. Мэдэхгүй юм аа. Ярилцлага өгөөд уугаа өөрийгөө харсан чинь их л дажгүй харагдаж байна. Энэ асуултаа дараа нь асуугаарай.

 

-Та ихэвчлэн өөрөөсөө дүү залуустай нэр холбогддог. Өөрийнхөө үеийг бус 20, 30 насаар дүү залуустай хайрын харилцаа үүсгэхэд танд тухгүй эсвэл тааламжгүй байдаг уу?

 

-Бүх насны хүмүүс шинэ зүйлд дуртай байдаг. Миний мэдэх хүмүүсийн ихэнх нь аялал хийх, шинэ газартай танилцахыг хүсдэг. Хүний оюун ухаан мөхөх хүртэл хүн үргэлж шинэ зүйл рүү татагдсаар байх болно.

 

-Сайхан хариулт байна. Таныг сүүлийн үед экс нөхөр Шон Пеннтэй эргэн нийлсэн, мөхсөн хайрын харилцаагаа эргэн сэргээсэн хэмээн бичих боллоо. Та хоёрыг нэг бус удаа гар гараасаа хөтлөлцөн, үдэшлэгт оролцож байхыг харсан. Энэ тухай?

 

-Би одоо хүртэл Шонд хайртай. Их олон жилийн дараа түүний гараас атгахад зүрх минь хүчтэй цохилсон. Хайр хөрдөггүй. Олон жилийн дараа энэ тухай олж мэдлээ.

 

 

-Халуухан, сэтгэл татам, хүчирхэг, илэн далангуй, өрөвч зөөлөн, тусархаг, эрхэмсэг эдгээр үгсээс аль нь таны сэтгэлийг хөдөлгөж байна?

 

-Хүчирхэг бас халуухан. Бусад нь миний стильтэй тийм ч их нийцэхгүй байна.

 

-Зул сарын өмнө таны хүү Роккотой холбоотой асуудал их гарсан. Шүүхээс зул сарын баярыг Рокко хүү тантай бус аав Гай Ричитэй тэмдэглэх шийдвэр гаргасан. Харин та хүүгээ Британи явуулахыг хүсээгүй. Харин хүү тань дургүйцлээ илэрхийлж, инстаграмаасаа таныг хассан?

 

-Салалт. Салалтаас бид бус хүүхдүүд л хохирдог. Энэ бол тод жишээ.

 

-Хүүхдүүдтэй тань холбоотой мэдээлэл их гарах юм. Эх хүний хувьд их эмзэглэдэг биз дээ?

 

-Зүгээр л ярилцахыг илүүд үздэг.

 

-Таныг хамгийн сүүлд Майкл Жексоныг таалал төгссөний дараа л тайзан дээр уйлж буйг харсан. Харин энэ амралтын өдөр болсон тоглолтын үеэр та рок дуучин Дэвид Боуиг дурсан санан уйлсан. Та хоёр ямар холбоотой байсан юм бэ?

 

-Тун дотно байсан. Тэр залууг ийм хурдан биднийг орхиж явна хэмээн төсөөлөөгүй. Энэ залуугийн буянаар би хөгжим гэдгийг ойлгосон. Боуи бол жинхэнэ хөгжмийн донтон байсан. Түүний тархинд мөнгө, хайр бодогдохоос илүү хөгжим л боддог байсан. Түүнтэй ярилцах их тухтай.

 

-Үхлээс хэр айдаг вэ?

 

-Мэдэхгүй юм даа. Цаг нь ирэхээр би ч гэсэн явна. Үхлээс хэн ч зугтааж чадахгүй. Би үхэлтэй нэг бус удаа таарч явлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин