Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Вьетнамын Данан хотноо зохион байгуулагдсан “АПЕК”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ.
Тэрбээр уг уулзалтын дараа Данан хотноо ажиллаж, амьдардаг иргэдтэйгээ уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Филиппинийн нийслэл Манила хотноо явуулсан хар тамхины дайныхаа талаар ам нээжээ.
Родриго Дутерте “Би 16 настайдаа анх хүний аминд хүрч үзсэн. Би түүнтэй зөрчилдсөн юм. тэгээд биеэ хамгаалахын тулд түрүүлж хутгалж байлаа. Тэр үед ердөө 16 хан настай байлаа. Харин Ерөнхийлөгч болоод хэдэн хүнийг цааш харуулсан гэж бодно” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн хүн алахаас гадна хэд хэдэн удаа шоронд орж байсан талаар ярьсан нь олон нийтийг цочирдуулсан юм.
Түүний эхлүүлсэн хар тамхины улмаас 4000 орчим хүн амиа алдаж, хагас сая хүн ял авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |