“Цалинтай ээж” хөтөлбөрт хэн хамрагдах вэ
2017-11-13

 

Ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буйг хүн бүр мэднэ. Тус хөтөлбөрт цалин, тэтгэвэр болон зарим халамжийн мөнгийг олгохгүй байх шаардлагыг тавьсан байдаг. Мэдээж үүнд нь хүүхдийн мөнгө багтсан нь олны эгдүүцлийг төрүүлсэн. Гэтэл ирэх жилийн төсвийг тооцоолохдоо “Цалинтай ээж” хөтөлбөр болон бүх хүүхдэд мөнгө олгохоор тусгасан байна. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөртэй хэрхэн зохицох, бас дараагийн шатны санхүүжилт ава­хад нөлөөлөх эсэх талаар эдийн засагчид тод­руул­саар байгаа. Хэдийгээр зайлшгүй шахалтаар төрийн албан хаагчдын цалин нэмэх хэрэгтэй боловч эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзах нь чухал гэдгийг ч эдийн засагчид сануулж байна.

 

Гэсэн ч төсвийн төслийн үзэл баримтлалд “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан юм. Тиймээс энэ хөтөлбөрт хэн хамрагдах вэ гэдэг хүлээлт нийгэмд үүсчээ. Тодруулбал, нийгмийн даатгал төлдөг эхчүүдэд олгох тухай албан бус эх сурвалж хэлсэн. Гэвч ирэх жилийн төсвийн төсөлд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн гурав ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

 

Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн төсөв батлах үеэр хүүхдийн мөнгийг олгохдоо амьжиргааны төвшнөөс нь хамааруулан олгохоор шийдвэрлэж байсан нь нэлээд шүүмжлэлийг дагуулсан юм.

 

Тиймээс “Цалинтай ээж” хөтөлбөрт хэн хамрагдахыг ирэх оны төсвийг батлах үеэр илүү тодорхой болгох биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
Felix Bikel:
Lost Recovery Masters Best Legitimate Hacker Company Hello, Do you need hacking services or are you faced with delays and unnecessary excuses from fake hackers on your job? Worry no more, Lost Recovery Masters will give you the best result without stress. They are professional hackers, what hacking services do you need? They will render it with swift response and no delays, your job is 100% guaranteed.Contact them at: Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505. for more information. Their services also includes: *School grade hack, *hack into email accounts, *all social media accounts, *school database to clear or change grades, *Retrieval of lost documents *Erase criminal records *Company records and systems, *Bank accounts, *Iphone Hack * Credit card hacking, *Website crashed hack * Credit score hack, * Monitor your partner's phone, etc.. Recommendation by Felix Bikel
2023-11-18
Зочин:
Сонины сэтгүүлчийн бичсэн мэдээ гэхэд арай л биш юм аа. Юу бичээд байгаагаа мэдэж байгаа болов уу? хөөрхий
2017-11-13