Дутерте, Трампын тушаалаар дуулжээ
2017-11-13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Филиппин улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй билээ.

 

 

Манила хотноо  Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагчдын “АСЕАН”-ы дээд хэмжээний уулзалтын өмнөх хүлээн авалтын үеэр Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте, АНУ-ын Ерөнхийлөгчид зориулан дуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Эрхэм зочдоо би АНУ-ын ерөнхий командлагчийн тушаалаар дуулахаар боллоо. Би дуучин Пилита Корралестай хамтран дуулна” гэж хэлжээ.

 

Дутерте, Трамп зориулан “Чи” хэмээх филиппин дууг дуулж сонирхуулсан бөгөөд энэ үеэр Цагаан ордны тэргүүн ихэд сэтгэл хангалуун харагдаж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин