Путин, Трамп нар Сирид хүч хэрэглэхгүй байхаар тохиролцов
2017-11-13

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Вьетнамын Данан хотноо зохион байгуулагдсан “АПЕК”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан билээ.

 

 

Удирдагчид эхний өдөр гар бариад л өнгөрсөн бол дараагийн өдөр нь Сирийн асуудлаар ярилцсан байна.

 

Энэ талаар Кремлийн хэвлэлийн албанаас өчигдөр мэдэгдэв.

 

Удирдагчид “Сири дэх зэвсэгт мөргөлдөөнд хүч хэрэглэхгүй байхаар тохиролцсон” хэмээн Кремлээс уламжиллаа.

 

АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг Сирид хүч түрэмгийлэн цэргийн ажиллагаа явуулдаг хэмээн буруутгадаг.

 

Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийг устгах ажилд хоёр улс хамтран ажиллахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин