Завь осолдож, 16 хүн амиа алджээ
2017-11-13

Энэтхэгийн өмнөд хэсгийн Андра Прадеш мужийн эргийн ойролцоо завь осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ослын улмаас 16 хүн амиа алдсан хэмээн албаны төлөөлөгч мэдэгдэв.

Осолдоод буй уг завинд 38 хүн зорчиж явсан бөгөөд тэд Андра Прадеш мужид болох шашны баярт оролцох гэж байжээ. Гамшгаас хамгаалах үндэсний хороо “20 хүнийг аварсан. Сураггүй болсон иргэдийг эрэн хайсаар байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна” гэж мэдэгдлээ.

Цагдаагийнхан дээрх завины эзнийг саатуулсан байна. Урьдчилсан байдлаар завины даац хэтэрсэн хэмээн үзэж буй юм.

Уг ослын дараа тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа “Шаналж байна” гэж жиргэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард мөн завь осолдож, 20 хүн амиа алдсан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Гоёо:
Энэтхэг яах вэ ингэж олнооро явбал монгол шиг улсад хэцүү
2017-11-14