Трамп, Филиппин дэх хар тамхины дайны талаар ам нээсэнгүй
2017-11-14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Филиппин улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

 

 

Трамп 11 өдрийн хугацаатай Филиппинээс гадна Япон, Өмнөд Солонгос, БНХАУ болон Вьетнам улсад айлчилсан билээ. Цагаан ордны тэргүүнийг Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте хүлээн авч, оройн зоог барьцгаасан юм.

 

Дутерте эрхэм зочныхоо хүсэлтээр дуу дуулсан нь олны анхаарлыг зүй ёсоор татаад байна. Тэгвэл энэхүү хүлээн авалтын дараа хоёр улсын удирдлагууд албан ёсны уулзалт, хэлэлцээр хийлээ.

 

Уулзалтын эхэнд Трамп “Бид агуу харилцаатай” хэмээн мэдэгджээ.

 

Тэрбээр Дутертегийн эхлүүлсэн хар тамхины дайны талаар ганц ч үг хэлээгүй байна. Хар тамхины улмаас 4000 орчим хүн амиа алдсан юм. АНУ-ын өмнөх Засгийн газар уг хар тамхины эсрэг ажиллагааг “хүний эрхийг ноцтой зөрчиж байна” хэмээн буруутгаж байсан.

 

Обамагийн Засгийн үед хоёр улсын харилцаа муудсан бөгөөд харин Трампын үед Вашингтон, Манилагийн харилцаа улам “бат бөх” болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин