Сурагчдын эрх ашгийг тэргүүнд тавь гэв
2017-11-14

 

Монголын сурагчдын холбооноос багш нарын цалин нэмэх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

 

Тэд багш нарын цалинг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд ажил хаяхад хүрвэл хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг хүсэж байна. Мөн Засгийн  газар энэ нөхцөл байдлыг ойлгож, багшийн цалинг нэмэх асуудлыг яаралтай шийдвэрлэж, ширээний ард сууж бодитой алхам хийхийг уриаллаа.

 

 Мөн тэд “Хүүхдүүд  хичээлдээ явж чадахгүй байгаа нь зөрчлийн тухай хуулийн 7.11-д зааснаар, Хүүхдийн хувцас, хоол хүнс,  орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрх зөрчигдөж байна. Хоёр талын үл ойлголцлоос болж  хүүхдийн язгуур эрх ашиг зөрчигдөх ёсгүй” гэж байлаа.

 

Багш ажил хаявал олон мянган хүүхэд хараа хяналтгүйгээр  гэртээ үлдэж, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж хүүхдийн амь нас эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болно гэж тэд үзлээ. Тиймээс Засгийн газар болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын үл ойлголцлоос болж Монголын ирээдүй болсон хүүхдүүд хохирох ёсгүй. Энэ байр суурин дээр  Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбоо хатуу зогсоно гэлээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Та нар сурагчдын эрхийг хамгаалагчид мөн үү. Ер нь ихэнх ТББ -ууд худлаа байдаг л да. Ялангуяа сурагчдын холбоо
2017-11-15
Зочин:
Хичээл хаяад зун нөхөж хийнэ гэсэн мэдээлэл хийлээ . Үүнд хүүхдүүд бид яаахаараа хохирох естой юм бэ гэж байна лээ шүү багш нар болон дарга нараа
2017-11-15
Hmm:
Uur ajil hiij bolno shdee huuhduudiig hohirooj bolohgui tgd l neeh hudlaa chi bagshaar a useg zaalgasan chi bagshiin amidral medehgui ntr geel ur zeelguu hun haana baina mergejilee songohdoo bodohgui yasiin hucheer hiilgeed baigaa bish hiihiig hussen uchnuun hun bna
2017-11-14
Irgen:
Bagsh nar ardaa ochnoon am bul tejeej bgaa shuu dee.orh tolgoilson emegtei bagsh narch bgaa.bas l hun.amidrah gej yadarch l yavaa iim baga tsalingaar yaj amidrah yum.zah deer naimaa hiij bgaa zarim neg humuuseesch baga orlogotoi bdg ni nuuts bish.amidraliin batalgaa alga bna shuu dee.tsalingaa nemuuleh heregtei.temtsliig bol demjij bgaa shuu.
2017-11-14