Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл амны хаалт тараалаа
2017-11-14

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Сонгино-Хайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа. Тус цэцэрлэг нь утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцэст гэр хороолол дунд байрладаг бөгөөд нийт 800 гаруй хүүхэд хүмүүждэг юм. Энэ үер сайд хэлэхдээ бидний ирээдүй болсон хүүхдүүд агаарын бохирдлоос хамгаалагдах ёстой. Өглөө, оройдоо амны хаалт заавал зүүж, бохирдлоос биеэ хамгаалуулах эрхтэй гэдгийг хэлсэн юм. Тус 3М амны хаалт нь европын стандарт хангасан, гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлж, 3М хавхлага нь хүний амьсгалаас ялгарч буй дулаан болон чийгийг гадагшуулж, амьсгалын хэвийн нөхцөлийг бүрдүүлэн өгдөг бөгөөд 14 хоногийн турш хэрэглэх боломжтой. Мөн хүүхдэд тохирсон хэмжээ, резинен тохируулагчтай юм.  

 

 

 

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Манай орны хувьд хүн амын амьсгалын замын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын цочмог халдвар, амьсгалын замын архаг өвчлөл гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл багтраа өвчлөл давамгайлж, өндөр настан, бага насны хүүхдүүдэд зонхилон бүртгэгдэж байна. ДЭМБ-ын 2012 оны мэдээгээр  агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн  цагаасаа өмнө нас барж байгаа ба дотоод, гадаад орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөгөөр зүрх судасны өвчлөл, цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, амьсгалын замын архаг өвчлөл уушгины архаг бөглөрөлтөт өвчнүүд, багтраа, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг халдварт бус архаг өвчлөл нь нэмэгдэж байна. Иймээс Улаанбаатар хотын агаарын бохирдол ихсэх үед бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх  арга хэмжээг авах нь чухал байгааг сайд онцолж байлаа.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mohs.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өөрөө амний хаалт маск зуудэггүй юмуу энэ хүн чинь
2020-04-18
Ганц удаагийн хэрэглээний маск уу
2018-12-17
Иргэн:
Хөөрхий дөө чаваас энэ энэнээс өөр юу чадахав дээ
2017-11-14
Зочин:
T1 мал
2017-11-14
зочин:
ядахнаа томуугийн вакциныхаа үнэгүй хийж байгаа тоог нэмдэг болоосой хүүхэд даавуун маск хийхэд ч хэцүү шүүдээ наад маскны чинь резин нь уян хатан биш тасраад унчихдаг хайран мөнгө үнэгүй тараагаагүй л лав
2017-11-14
haha:
ichig ichig
2017-11-14
Зочин:
Ich iim ch ium hiij yavah gej. Argaa barsan arga
2017-11-14
mr:
yadarsan PR bna daa, yadaj orchin ni utaagui bol ene huuhduudiin amisgaliin zam eruul bhsan daa??
2017-11-14