АТГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2017-11-14

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Сэлэнгэ аймагт ажиллаж эхэллээ.

 

 

Тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын Ажлын албаны дарга Э.Оюунболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Нарантуяа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл болон холбогдох агентлагийн удирдлагатай уулзаж, орон нутагт ажиллах ажлын удирдамж, чиглэлийг танилцууллаа.

 

 

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах бөгөөд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагт ажиллана. Эдгээр байгууллагуудын албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэр, дагаж мөрдөж буй дүрэм, журам, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авалтын үйл ажиллагаатай нарийвчлан танилцана.

 

Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн төв болон Алтанбулаг, Сайхан, Шаамар, Сүхбаатар зэрэг суманд ажиллах юм.

 

ЭХ СУРВАЛЖ: атг.мон

Shuud.mn
Сонин хачин
123аа:
сайн асууж байгаад явахгүй дээ, дээрх зураг дээр нь авсан нь анхаралтай сонссон, авуугүй нь ангайсан байдалтай л байна шүү дээ, АТГ-ынхан, Цагдаагийн дарга, Тагнуулын дарга нар чинь их л сайн найзууд л гэх юм байна лээ, арай уул уурхайгаар яваад байдаг биш байгаа, Тагнуулын албанд нь Рэнцэндорж гэдэг залуу бий
2017-11-14