Францын цаначин бэлтгэлийн үеэр таалал төгслөө
2017-11-14

 

Францын даунхилл цаначин, ДАШТ-ий медальтан Давид Пуассон Канадад бэлтгэл базааж байх үеэрээ золгүй байдлаар нас барлаа. Энэ талаар Францын цанын холбоо мэдээлсэн байна. Үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд шинжээчид хэрэг дээр ажиллаж байна гэж мэдэгдэв.

 

Энэ жил 35 насны босго алхаад байсан 2013 оны Австрид болсон ДАШТ-ий даунхилл төрлийн хүрэл медальт Пуассон нь 2010 2014 оны өвлийн Олимпуудад Франц улсыг төлөөлөн оролцож байсан юм.

 

Тэрээр Хойд Америкт болох гэж байсан Дэлхийн аварга шалгаруулаа тэмцээний бэлтгэлээ базаахаар Канадад очоод байсан юм. Анхан шатны мэдээллээр түүнийг осолдож нас барсан гэсэн мэдээ гараад байна.

 

Тэрбээр хамгийн сүүлд 2015 онд Итали улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд даунхилл төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hmm
2017-11-19
zochin:
um na ni bad mi hum
2017-11-14
zochin:
um na ni bad mi hum
2017-11-14