Академич Ц.Дамдинсүрэнгийн есөн боть номын нээлт боллоо
2017-11-14

Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. Арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.


 
"Монгол судлалын шилдэг өв" цуврал болон хэвлэгдсэн тус бүтээлийг "Монгол судлалыг дэмжих сан"-аас санхүүжүүлжээ. Академичийн охин, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Анна Цендина тэргүүтэй МУИС, Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн судлаачдын баг эрхлэн гаргасан байна.
 
Ц.Дамдинсүрэн бол монгол хэл, утга зохиол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвисан гарамгай эрдэмтэн билээ. Тиймээс түүний бүтээлийг "Монгол судлалын шилдэг өв" цувралд оруулж, эмхэтгэн хэвлэжээ.
 


 
 
ЭХ СУРВАЛЖ: http://www.mecss.gov.mn
 
Shuud.mn
Сонин хачин