Төрийн эргэлт хийнэ хэмээн мэдэгдсний дараа дэлбэрэлт болов

Зимбабвегийн нийслэл Харара хотноо дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд дэлбэрэлт болсон бүс нутагт армийнхан нэвтэрч, хамгаалалтадаа авсан байна. Мөн дэлбэрэлтээр хүн гэмтсэн эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабег эрх мэдлээ урвуулан ашиглаж, эхнэр Грэйс Мугабэг Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон явдлыг армийнхан хүчтэй эсэргүүцэж буй юм.
Нас өндөр гарсан Ерөнхийлөгч өөрийнхөө залгамжлагчаараа эхнэрээ тодруулахаар бэлдэж байгаа талаар Зимбабвегийн армийн командлагч, генерал Константино Чивенга хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.
Тэрбээр Ерөнхийлөгчөө хууль бус шийдвэр гаргасан явдалдаа ард түмнээсээ уучлалт гуйхаас гадна эрх баригч нам доторх цэвэрлэгээгээ цэвэрлэхгүй бол төрийн эргэлт хийхээ сануулсан юм.
Эрх мэдлээ алдаад буй Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва Ерөнхийлөгчийнхөө хууль бус шийдвэрийг эсэргүүцэж, армийнхнаас дэмжлэг хүссэн хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ