Мэрилин Мэнсоны шинэхэн клипэнд Жонни Депп тогложээ

img

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп клинпэнд тогложээ. Тэрбээр дотны анд, дуучин Мэрилин Мэнсоны “KILL4ME” гэх дууны клипэнд тоглосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэхүү клипийг насанд хүргэгчдэд зориулсан гэнэ.

 

Жүжигчин эр клипийн талаар “Надаас маш их ур чадвар шаардсан” гэж хэлжээ. Мэрилин Мэнсон хөлөө гэмтээсэн боловч уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

 

Тэрбээр “Миний дуу хоолой байсан цагт би тайзнаас буухгүй. Харин хоолой минь гарахаа болих үед би өөрийн хүсэлтээр тайзнаас бууна” гэж ярив.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ