Өрхийн орлого өссөн ч зарлагаа гүйцэхгүй байна
2017-11-15

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны III улирлын судалгаараар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг гэж гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 76.1 мянган төгрөг буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өссөн нь цалин, тэтгэвэр, тэтгэмж 45-12 мянган төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой аж.  

 

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэг сая төгрөг болж орлогоосоо давсан байх юм. Өрхийн зарлагын хэмжээ  өмнөх оны мөн үеэс 93.2 мянга төгрөг буюу 10.1 хувиар өсчээ. Үүнд хүнсний бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 мянган төгрөг буюу 10 хувь өссөн нь нөлөөлжээ.  

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин