Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив
2017-11-15

 

Гэрэл зургийг MPA.mn                                                

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.  Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.  Гишүүн Ж.Батзандан “Элчин сайдад нэр дэвшигчтэй холбоотой томилгооны сонсголыг нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан. Тиймээс Томилгооны сонсголыг явуулах шаардлагатай” гэсэн байр сууриа хэллээ.

 

Гишүүн Т.Аюурсайхан “Нэр дэвшигчийн өмнө нь хашиж байсан албатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй тагнаж, чагнасан асуудал их яригдаж байна.Хуулийн байгууллага улс төрийн тангуул хийж байна. Үүнийг зогсоож, зохицуулах хэрэгтэй” гэлээ.  Гишүүн А.Ундраа Солонгос улсад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдал, визний хөнгөлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа. Солонгос киноны асуудалд зохицуулалт хийх эсэхийг нэр дэвшигчээс тодрууллаа. Нэр дэвшигч Б.Хурц:

 

-Нийт 40 мянган Монгол иргэд бий гэсэн судалгаа байгаа. Үүнээс 12 мянга нь харласан гэсэн тоо байдаг. Визний асуудлыг хоёр тал аль болох хөнгөлөлттэй нөхцөлийг шат шатанд нь ахиулан ирж байна. Солонгос кино ганцхан Монголд биш Азийн бусад орнуудад ч гардаг. Харин манай киног тэнд соёлын өдрүүдээр сурталчилж болно гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

 

-Бид гадаад бодлого дээрээ харин ч нэгдмэл явж ирсэн. Гадаад харилцаандаа ямар зарчим баримталж байна вэ? Монголын төрийн гадаад бодлого цаашдаа нэг цонхоор байх уу? Яагаад томилогдсон Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барьж байна вэ.

 

Та өмнө нь зөндөө олон зүйл ярьдаггүй албан тушаалд байсан. Одоо хариулахад бэлэн болсон. Дипломат маягаар хариулаарай гэж зөвлөх байна. Цэргийн хүмүүс бол тушаал биелүүлдэг л улс.

 

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал:

 

-Таван Элчин сайдын асуудал эхнээсээ шийдэгдээд явж байгаа. Гадаад бодлого нэг цонхоор явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Монгол Улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй.  ОХУ-ын иргэд, Монголын иргэд хамтраад хойд Солонгосоос  300 мянган ам.долларын гэрээ  зэвсэг авахаар дамжиж ирсэн асуудал байна. Үүнийг манай тал зохицуулсан. Гэтэл өнөөдөр буруу ойлголт өгч байна. Тухайн үед залилангийн хэрэг яригдаад явж байхад нээлттэй явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Оросын байгууллагаас мөнгө аваад Орост нь буцааж өгсөн. Үүнийг л ойлгох хэрэгтэй.

 

Аюулгүй байдал, гадаадын бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг:

 

-Энэ асуудал дагуулсан нэр дэвшигчийг заавал оруулж ирэх хэрэг байсан уу.  Нэр дэвшигчээс өөр хүн яригдаагүй юу? Яагаад энэ нэр дэвшигчийг сонгосон бэ?

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

 

-Элчин сайдын асуудал зохих бүх төвшинд яригдаж, хэлэлцэгддэг. Элчин сайдад нэр дэвшигчийн  тухайд Монголын дипломат албанд өмнө нь ажиллаж байсан.

 

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал:

 

-Нэр дэвшигчийг судалж, боломжтой гэж үзээд оруулж ирсэн. Д.Цогтбаатар сайдын хэлсэнтэй санал нэг байна.

 

Ийнхүү БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад Б.Хурцыг томилохыг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 74.3 хувийн саналаар Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гарын үмэг зурсан 20 - оос өөр ЦЭВЭР хүн байна уу ?????? ХУРЦ гэж ХЭН Ч ДИЙЛЭХГҮЙ ХҮН ГАРААД ИРЖЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ОЧИЖ АВЧ ИРЭХИЙГ БОДВОЛ ҮНЭХЭЭР ОНЦГОЙ СОД ХҮН ЮМ
2017-11-16
T:
Solongos bol ungulun daldlal Orost yvuulya yvyylahdaa hurvel
2017-11-16
Bat:
Bolohgyi hyn hedging ni medseer baij gishyyd demjeed baih yum chaavaas daa
2017-11-16
Зочин:
Muu jijken boojgootoi ehnere tawiuldaggvi amisgaa
2017-11-16
Зочин:
Hurts pizza min ajla sain higerei
2017-11-16
Зочин:
er hun jinkhene general
2017-11-15
Irgen:
Argagui dee buh hulgaichuudiin hulgailsan idej uusniig neg burchlen medej baigaa bolohoor demjeed yavuulahgui geed yahiin.
2017-11-15
Зочин:
Гишүүд ч сайхан бөлдөгдүүлж байна дөө, одоо нийлж байгаад наадхаа хошногодохгүй бол алуулна даа
2017-11-15
Зочин:
Gishuun nertei heden HOSHNOGO uudiig unen azargalj bna daa manai Hurts
2017-11-15
varan:
Хурцыг дэмжинэ. Гишүүд өөрсдөө хулгай лувар хийгээгүй бол асуудалд орох уу. Хохь чинь.
2017-11-15
Зочин:
Hurtsiig elchin saidaar tomilhiig eserguutssen jagsaal zohion baiguulhaar bolloo. Ard tumen huchtei yu Hurtsad boldogduulsen gishuud huchtei yu gedgiig harah tsag boljee!!!
2017-11-15
Иргэн:
Инээдтэй этэгнэлтэй төртэй улс бол МОНГОЛ улс юм байна.
2017-11-15
zochin:
Bolj e hiisen umtai heleh vgtei hvn shvv
2017-11-15
zochin:
solongost baigaa mongolchuud ene nohriig butcaaj hooh heregtei.
2017-11-15
fuck одоо УИХ дээр унвал таарна:
fuck одоо УИХ дээр унвал таарна, муу лаларыг монголоос тэр чигт нь зайлуулбал таарна.
2017-11-15
Зочин:
Зөв!
2017-11-15