Трампын өдөөн турхирсан жиргээний хариуг Ким Чен Ун өгсөнгүй
2017-11-16

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өчигдөр нийслэл Пхеньян хотноо байрлах тракторын үйлдвэрт зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцсан талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2011 онд засгийн эрхийг авсанаасаа хойш анх удаагаа уг үйлдвэрт зочилж буй юм. Түүний эцэг удирдагч асан Ким Чен Ир 2005 онд уг үйлдвэрт зочилж байжээ.

 

Ким Чен Ун "Хойд Солонгосын сүр хүч цэрэг эрсээс гадна чанартай цэргийн техник хэрэгсэл билээ” гэж мэдэгдсэн талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнам улсад айлчилж байхдаа твиттер хуудсаараа Ким Чен Уныг "тарган, намхан" хэмээн илт өдөөн хатгасан жиргээг нийгмийн сүлжээнд нийтэлсэн билээ.

 

Уг жиргээний талаар Ким Чен Уныг хариу мэдэгдэл хийнэ хэмээн олон улс хүлээсэн ч тэрбээр үйлдвэрт айлчлах үеэрээ ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.  

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene chin uuruu ehleed Trump-g hugshin ene ter gesen shdee..uuruu hugshiruhgui yum shig teneg maxan bumbuulei chin...
2017-11-16