Мэрия Кэри аялан тоглолтоо цуцалжээ

img

Дуучин Мэрия Кэри тун удахгүй болох Зул сарын баярыг угтан хийх гэж байсан “All I Want For Christmas Is You” аялан тоглолтоо цуцалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр жил бүр Зул сарын өмнө Америкийн томоохон хот, мужид аялан тоглолтоо хийдэг уламжлалтай юм.

 

Дуучин тоглолтоо цуцалсан шалтгаан тодорхойгүй байна. Хэвлэлийнхэн түүнийг тоглолтоо цуцалсан шалтгааныг саяхан хийлгэсэн өөх соруулах, жингээ багасгах хагалгаанд орсонтой холбоотой хэмээн таамаглаж байна.

 

Хэтэрхий их жин нэмсэн Кэри өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орж, илүүдэл жингээсээ салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ