Төрөөс мөнгөний талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа
2017-11-16

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс 2018 онд мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг баталлаа. Ирэх оны мөнгөний бодлогыг эдийн засгийн ирээдүйн хөгжилд чиглүүлж байгаагаараа онцлогтой юм. 

 

Дараагаар нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд  Тусгай хяналтын дэд хорооны  үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал гишүүн Д.Эрдэнэбат "Тусгай хяналтын дэд хороонд олонхи, цөөнхийн төлөөлөл орох ёстой. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохдоо нууц санал хураалтаар явуулах нь буруу" гэсэн юм. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин