ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 биет бус өв

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгад өнөөдөр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын 13 биет бус өвийн батламжийг гардуулах, биет бус өвийн нэрэмжит булан нээх ёслол боллоо.
Энэхүү өвийн батламжийг БСШУСЯ, Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв болон Монголын үндэсний урлагийн зөвлөлийн удирдлагууд хүрэлцэн ирж, ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа тэргүүтэй чуулгын уран сайхны зөвлөлд гардуулан өгөв. “Түүхт 85 жилийнхээ ойн босгон дээр ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвийн Батламжийг цогцоор нь хүлээн авсан Монголын анхны урлагийн байгууллага болсондоо манай чуулгынхан маш их бэлгэшээж байна” гэдгийг чуулгын удирдлага онцлов.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын 13 соёлын биет бус өвүүдээс Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид 10-ыг нь уран бүтээлдээ тусган, урын сандаа оруулжээ.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын 13 биет бус өв:
Бий биелгээ
Ботго авахуулах зан үйл
Хөөмэйн урлаг
Лимбэчдийн тоглох уламжлалт нэг арга барил битүү амьсгал
Морин хуур
Шагайн харваа
Цуур хөгжим
Тууль
Уртын дуу
Монгол наадам
Шувуучилахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл
Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
Монгол уран бичлэг
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ