Мугабэ огцрохгүй хэмээн мэдэгдлээ
2017-11-17

Африкийн Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе өчигдөр нийслэл Харара хотноо байрлах ордондоо төрийн эргэлт хийхийг завдаад буй армийнхан болон бусад албаны хүмүүсийг хүлээн авчээ.

 

 

Ерөнхийлөгч уг уулзалтын эхэнд “Би албан тушаалаа огцрохгүй. Энэ бол эцсийн шийдвэр. Би хэзээ ч бодлоо өөрчлөхгүй” хэмээн мэдэгджээ.

 

Харин Ерөнхийлөгчтэй уулзсан эрхмүүд түүнийг нэн даруй өөрийн хүсэлтээр огцорч, эрх мэдлээ дараагийн хүндээ шилжүүлэхийг уриалсан аж. Сөрөг хүчний удирдагч Морган Цвинирай “Мугабэ нэн даруй огцрох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Армийнхан нийслэл хот дахь төв телевизийг эзлэхээс гадна Ерөнхийлөгч болон гэр бүлийг нь гэрт нь хориод буй юм.

 

Зимбабвегийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Дэд ерөнхийлөгч асан Эммерсон Мнангагва ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаасаа чөлөөгдсөн бөгөөд түүний оронд Ерөнхийлөгч эхнэрээ Дэд ерөнхийлөгчөөр томилсон юм.

 

Тус улсад болж буй үйл явдалтай холбогдуулан эрх баригч нам Армийнхан цус урсгахгүйгээр төрийн эргэлт хийлээ” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ishsh...ter eronhiilogch bolohig sanaarhaad bgaa ehner ni l tegj heleerei tas guriigeerei gej ug zaaj ugsun bhdaa chaavaas gej....
2017-11-17