Реппер Лил Пееп амиа алджээ
2017-11-17

АНУ-ын уран бүтээлч, реппер Лил Пееп нас барсан талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг Аризона мужийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч баталжээ.  Лил Пееп нас барахдаа ердөө 21 настай байв.  Реппер залууг өчигдөр цагдаагийнхан гэрт нь очиж, анхан шатны тусламж үзүүлсэн ч амийг нь аварч чадаагүй аж.

 

Түүний менежер өчигдөр 9.00 цагийн орчимд түүнтэй холбоо барьж болохгүй байна, мөн гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байна хэмээн цагдаагийнханд дуудлага өгчээ.

 

Залуугийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цогцос задлан шинжилгээ хийнэ. Репперийн ойрын эх сурвалжууд “түүнийг хар тамхинд донтсон байсан” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин