Бибер, Селена нар эргэн нийлснээ баталлаа
2017-11-17

Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар албан ёсоор эргэн нийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хос өнгөрсөн оны эцсээр тодорхойгүй шалтгааны улмаас салцгаасан бөгөөд Селена саяхныг хүртэл дуучин Викиндтэй болзож байсан юм.

 

Бибер өчигдөр Лос Анжелес хотноо хоккей тоглосон аж. Уг тоглолтыг Селена үзсэн бөгөөд мөн хайртай залуугаа дэмжжээ.

 

Биберийг гоол оруулах үед Селена түүнийг үнсч, “Амжилт хонгор минь” хэмээн хэлсэн гэнэ.

 

Селенагаас салаас буй Викинд мөн экс найз бүсгүй болох модель Белла Хадидтай эргэн нийлээд буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин