Б.Хурц хуулийн хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
- ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар томилгооны сонсгол явуулахаар гишүүнд гарын үсэг зураад УИХ-д өгсөн. Б.Хурц олон орд газруудыг дээрэмдэж авсан хүн байна. Надад олон өргөдөл ирж байна. Энэ өргөдөл болгоныг УИХ-ын нээлттэй хэлэлцүүлгээр оруулна. Монгол төрийг дарамтлаад, Монголын УИХ-ын гишүүдийг хувийн архивтаа нуусан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр шантаажлаад албан тушаалд очно гэж бодож байгаа бол горьдсоны гарз. Би Монголын ард түмнээс сонгогдсон гишүүн хүн. Би нэг генералд дарамтлуулдаг хүн биш. Тэр хүн гэмт хэргийг нуун далдсаныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх ёстой. Байнгын хороон дээр Л.Болд гэдэг хүнийг хоёр хүний аминд хүрсэн гэж гүтгэсэн. Тийм шүүхийн шийдвэр гараагүй байна. Ийм худалч генералын асуудлыг нээлттэй сонсголоор оруулна гэснийхээ төлөө амь насандаа заналхийлүүлээд явж байна. Энэ заналхийллээс айх эмээх зүйл надад байхгүй хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ төлөө сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Бүлгийн даргын өрөөнд хэн хэн байсан бэ?
-АН-ын бүлгийн даргын өрөөнд УИХ-ын гишүүн Л.Болд, бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр байсан. Намайг ороход Б.Хурц гэдэг хүн миний өмнө орж ирсэн. Би нуусан хаасан зүйлээ хуулийн байгууллагад шилжүүл, хүн шантаажилдагаа боль” гэсэн. Үүний хариуд “чамайг хутгалчилж чадна шүү, оронд чинь хордуулж чадна шүү” гэсэн. Би хутгал гэсэн. Энэ хүнийг өөр олон хүнийг сүрдүүлсэн юм билээ.
-УИХ-ын Тамгын газрын дарга Нээлттэй сонсгол явуулах үндэслэл болохгүй гэсэн. Энэ талаар?
-Б.Хурцад барьцаалуулсан зарим хүн Нээлттэй сонсгол явуулахгүйн төлөө явж байна. Гэхдээ Нээлттэй сонсгол явуулах саналтай гишүүн байгаа. Одоо 21 гишүүн гарын үсэг зурсан. Үүнийг би хоёр хоногийн дотор 42 болгоно.
-Нээлттэй сонсгол явуулах үндэслэл нь хуульд нийцсэн үү?
-Хуулинд энэ талаар маш тодорхой заасан. Нийтийн эрх ашиг хөндсөн асуудлаар томилгооны сонсгол хийж болно гэж заасан. Элчин сайд гэдэг бол тухайн улсад байгаа иргэдийн эрх ашгаа хамгаалах үүрэгтэй. Тагнуулын байгууллагын дарга гэдэг улсынхаа эрх ашгийг хамгаалдаг.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ