Шанхайд болох “Victoria’s Secret”-ийн шоунд Жижи Хадид оролцохгүй
2017-11-17

БНХАУ-ын Шанхай хотноо удахгүй болох дотуур хувцасны “Victoria’s Secret 2017” загварын шоунд Америкийн супермодель Жижи Хадид оролцох боломжгүй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Жижи уг шоунд оролцохоор өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ базааж байсан ч “Victoria’s Secret”-ийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар тус компани инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Модель бүсгүй өнгөрсөн зун инстаграмдаа бяцхан буддагийн дүртэй жигнэмгийг  дууриан нүдээ онийлгож буй бичлэгийг цацсан нь хятадуудын дургүйцлийг хүргэсэн юм.

 

“Хятадууд будда бурханыг доромжилсон түүнийг БНХАУ-д нэвтрэхийг хориглох хэрэгтэй” хэмээн эрх баригчддаа уриалсан билээ. Жижи хийсэн үйлдлийнхээ төлөө хятадуудаас уучлалт гуйгаагүй юм.

 

Тэрбээр мөн уг бичлэгээ устгахаас татгалзаж, улмаар сэтгэгдлийг нь хаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
USA aas:
Bolj
2017-11-18