Сенатор эр тэнэг үйдлийнхээ төлөө хөтлөгчөөс уучлалт гуйв
2017-11-17

АНУ-ын Миннесота мужийн сенатор Аль Франкен 11 жилийн өмнө хийсэн тэнэг үйлдлийнхээ төлөө хөтлөгч Лиан Твиденээс албан ёсоор уучлалт гуйлаа. Аль Франкен өмнө нь хошин шогийн жүжигчин байсан бөгөөд 2008 онд сенатороор сонгогдсон юм.

 

 

Тэд 2006 онд Афганистан дахь АНУ-ын цэргийн баазад очиж, цэргүүдэд зориулан тоглолт хийж байжээ.

 

АНУ-аас Афганистан хүрэх  урт нислэгийн үеэр хөтлөгч эмэгтэй унтаж байжээ. Харин түүнтэй хамт явж байсан Аль Франкен түүний хөхнөөс барьж буй зургаа авахуулсан аж.

 

Франкен түүний хөхийг барьж зургаа авахуулсан гэдгийг хөтлөгч нутаг буцах хүртлээ мэдээгүй бөгөөд өчигдөр уг зургийн хэвлэлээр цацжээ.

 

Зургаас гадна сенатор эр Афганистанд очиж, цэргүүдэд тоглолт үзүүлэхээсээ хэдхэн минутын өмнө тэвэрч, үнссэн хэмээн Лиан Твиден мэдэгдэв.

 

Хөтлөгчийг ийнхүү мэдэгдсэнийхээ дараа сенатор эр “Миний үйлдэл үнэхээр тэнэг байлаа. Дэндүү орой уучлалт гуйж буйдаа харамсч байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Odoo amid haritsaa,setgeliin hoorol,jijig alialal,maazrah,hamaagui onigoo yarisan n ch buruudah boloh geed bna daa
2017-11-18