МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулна
2017-11-17

Гэрэл зургийг MPA.mn

 

МАН-ын XXVIII их хурал энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно.  МАН-ын их  хурлын бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

 

 Их хуралд 1309 төлөөлөгч сонгогдоод байгаа юм. Их хурлын төлөөлөгчдийн хамгийн залуу нь 22 настай орон нутгаас сонгогдсон төлөөлөгч бол хамгийн ахмад нь 88 насны МАН-ын дарга асан н.Очирбат гэнэ. Нийт төлөөлөгчдийн 52.3 хувь нь анх удаа Их хуралд сонгогдсон байна. Их хурлаар МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, мөрийн хөтөлбөрийг шинэчлэх, намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. Намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, мөрийн хөтөлбөрийг шинэчлэх  төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ахалж байгаа юм байна.  Намын дүрэмд найман үндсэн чиглэлд 50 гаруй зүйл заалтыг өөрчилж байгаа аж. Намын мөрийн хөтөлбөрийн тухайд  улс  төрийн хүчний баримтлах зарчим, намын гишүүнчлэл зэрэгт өөрчлөлт оруулах гэнэ.

 

 

Өнөөдрийн байдлаар МАН-ын дарга өрсөлдөхөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нар мэдэгдээд байгаа билээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
namiin gishyyn:
yagaad ardchilsan namiig dagaad bn eswel negtgeech
2017-11-17