НӨАТ: 20 сая төгрөгийн азтан тодорлоо
2017-11-20

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 29 дахь тохирол өчигдөр журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 14015480 баримт хамрагдсанаас: 


20 сая төгрөгийн 1
4 сая төгрөгийн 15
500 мянган төгрөгийн 132
100 мянган төгрөгийн 1284
20 мянган төгрөгийн 12496 баримт тохиролд таарч, нийт 13930 иргэн азтан болов.

Shuud.mn
Сонин хачин