Өнөөдөр “Дэлхийн хүүхдийн өдөр”
2017-11-20

 

НҮБ-ын Хүн амын сангаас “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг өнөөдөр анх удаа тэмдэглэж байна. Энэ өдөр Хүүхдийн эрхийн конвенц батлагдаж байжээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Өнөөдөр дэлхийн 130 гаруй улс оронд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа санал санаачилгууд өрнөж байна.

 

Өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 150 гаруй хүүхэд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээ болж, дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон дэлхийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн нэрийн өмнөөс дуу хоолойг нь өргөх гэнэ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин