СУДАЛГАА: 10 хүүхэд тутмын 8 нь хүчирхийлэлд өртсөн
2017-11-20

Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгааг 2016 онд хийсэн билээ.

 

 

Асуулгад оролцсон нийт хүүхдийн 17.2 хувь нь хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохих зодох зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна. Мөн тэдний 27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт, халдлага үйлдэх, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.


Эдгээр дүнг нэгтгэн үзвэл, асуулгад хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, түүнээс 2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан аж. Давтамжийн хувьд хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь ихэвчлэн гэр бүл, сургуулийн орчинд гардаг байна.

 

Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас), 45.3 хувь нь гэр бүлийн орчноос (өөрийн төрсөн болон хойд эцэг эх, ах эгч, хамаатан садангаас) 16.4 хувь нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газар, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэж хариулсан байна. 


Харин хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), хойд ээж, аав (38.6 хувь), үе тэнгийнхэн (38.4 хувь), багш (15.0 хувь), эцэг эх/асран хамгаалагч (12.4 хувь) нарыг нэрлэсэн байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
зочин:
тус судалгааны түүвэр, судалгааны алдаа,судалгаа боловсруулалтын талаар дахин магадлах хэрэгтэй.
2018-11-01
иргэн:
Энэ юу вэ. Тэнгэр заяат монголчууд гээд байдагаа болих хэрэгтэй юм байна. Явж явж хүүхдээ ч хайрладаггүй дандаа зодуур нүдүүд дунд байлгадаг болж байна уу. Манайх хүүхдээ ёстой хайрлан энхрийлдэг гэтэл тэд маань цэцэрлэг, сургуульд очихоороо хүчирхийлэлд байдаг болж байна уу. Одоо яанаа. мөрөөрөө тайван амьдармаар байна. Тэр хүчирхийлээд байгаа хүмүүсээсээ салмаар байнаа
2017-11-20
zochin:
Хэрэв энэ тоо үнэн бол хүчирхийллийн талаарх тодорхойлолтоо эргэж харах хэрэгтэй болж. Ингэж хавтгайруулснаар мах бодийн зодуурт байдаг хүүхдийн зовлон бүдгэрэх вий
2017-11-20