Ерөнхийлөгчийн туслахыг авлигын хэргээр баривчилжээ
2017-11-20

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний улс төрийн асуудал эрхэлсэн ахлах нарийн бичгийн дарга асан Жун Бюн-хуныг цагдаагийнхан баривчилсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Түүнийг авлигын хэрэг буруутгаж, баривчилсан тухайгаа өнөөдөр цагдаагийнхан хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Өдгөө 59 настай Жун Бюн-хун өнөөдөр нийслэл Сөүлийн прокурорын газарт очиж, нэр холбогдоод буй авлигын асуудлаар байцаалт өгчээ.

 

Авлигын дуулиантай нэр холбогдсоны улмаас Жун Бюн-хун өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр ажлаасаа огцрох хүсэлтээ гаргажээ.

 

Тэрбээр хэвлэлийнхэнд “Би хэзээ ч хууль бус үйлдэл гаргаж байгаагүй. Энэ бол хэн нэгний эртнээс төлөвлөсөн заль мэх. Тун удахгүй ямар ч буруугүй гэдгээ батлах болно. Шударга шүүх миний нэр төрийг цэвэрлэх болно” гэж хэллээ.

 

Жун Бюн-хуны хоёр туслах авлигын хэрэгт буруутгагдаад байна. Цагдаагийнхан тэдэнд авлига өгсөн гэгдэх “Lotte Homeshopping” компанийг шалгаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин