Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр боллоо

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэг ирэх долоо хоногт шүүхээр болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Албан тушаалаа урвуулан ашигласан, хандив нэрийн дор их хэмжээний авлига авсан, улсын нууц материалыг найздаа үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдаад буй Пак Ын Хэгийн шүүх хурал ирэх даваа гаригт товлогдсон талаар өнөөдөр албаныхан мэдэгдэв.
Шүүх өнгөрсөн сард Пак Ын Хэгийн цагдан хоригдох хугацааг дахин сунгасан юм.
Тэрбээр зургаан сар саатуулагдаж, улмаар сулагдах өдөр нь түүний хугацааг дахин зургаан сунгасан билээ. Уг үйл явдлын улмаас Ерөнхийлөгч асаны өмгөөлөгч нар хэргээс татгалзсанаар шүүх ажиллагаа зогсчээ. Өмгөөлөгчид “Шүүх шударга бус хандаж байна” хэмээн мэдэгджээ.
Пак Ын Хэ шүүхийн шийдвэрийн дараа анх удаагаа “Би улстөрийн золиос болсон. Би ямар ч буруугүй” гэж мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ