Н.Энхбаяр, О.Баасанхүүг С.Ганбаатараар солилоо
2017-11-20

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Хойд Солонгосыг зорилоо. Тэрбээр Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн уулзалтад оролцохоор тус улсыг зорьж буй юм.

 

 

Харин О.Баасанхүүг  бараг онгоцонд сууж амжаагүй байхад МАХН-аас хэвлэлийн хурал хийж, түүнийг намаасаа хөөсөн тухай мэдээлэв. О.Баасанхүүг олигархуудын гар хөл болж, намынхаа эсрэг ажилласан хэмээн банга хүртээж буй нь энэ аж. МАХН-ын Гүйцэтгэх хороо О.Баасанхүүг дараах гурван үндэслэлээр намаасаа хөөж буй гэнэ.

 

  • Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд  МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, ялалтыг луйвардах боломж олгосон.

  

  • “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.

 

  • ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, хэний гар хөл болдгоо илчилсэн.

 

Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын түнжин хагарсан гэж болно. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлснээс үүдэн, О.Баасанхүү даргынхаа эсрэг дуугарч эхэлсэн. Бүр МАХН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Н.Энхбаяртай хариуцлага тооцно хэмээн мэдэгдэл хийж байв.

 

Харин сүүлийн үед намын их хурлыг хийхийг шаардаж, Н.Энхбаяргүйгээр МАХН урагшилж, шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг болсон. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр хайр даахгүй байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө хаан гэж ойлгож байна” хэмээн нэлээн том дуугарсан удаатай. Товчхондоо намынхаа их хурлаар даргын суудлыг ярьж, Н.Энхбаярыг буулгаж “хаях”-ыг хүсдэг болсон гэсэн үг. Үүнээс үүдэн МАХН хоёр хуваагдаад буй нь гишүүдийнх нь хийсэн хэвлэлийн мэдэгдлүүдээс тодорхой.

 

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ намын даргынхаа эсрэг дуугарсан. Тэрбээр “Би тушаал биелүүлдэг цэргийн хүний талд байна. Тушаал өгдөг хүмүүсийнх нь араас яв л даа. Тэр Н.Багабандийг хай л даа. Н.Энхбаярыг, С.Баярыг үз л дээ” хэмээн дуугарсан нь МАХН-ын даргын уурыг хүргэсэн бололтой. О.Баасанхүүг намаасаа хөөх гурван шалтгаандаа үүнийг дурджээ.

 

УИХ-ын чуулганы танхимаас Н.Энхбаярын эсрэг дуугарч, намын гишүүддээ их хурлаа хийх тухай сануулж эхэлсэн учраас О.Баасанхүүг яаран хөөх нь зүйтэй гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр түрүүлж хөдлөхөөр яарчээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал хаашаа ч эргэж магадгүй хэмээн, О.Баасанхүүг “МАХН-ын нэрийн өмнөөс  ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй” болгов.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар нэгэн цагт салахын аргагүй “ах, дүү” байв. Н.Энхбаярыг “аав”-ынд байхад О.Баасанхүү хөлөө хүрэх газар хүртлээ явсан. Харин одоо Н.Энхбаяр түүнийг С.Ганбаатараар сольжээ. С.Ганбаатарыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, дараа нь намынхаа дэд дарга болгон дэвшүүлсэн. Харин сүүлийн үед Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ганзага нийлэн хөдөө орон нутгаар явж, 2020 оны сонгуулийн бэлтгэлээ базааж яваа гэнэ лээ.

 

Нэгэн цагт хамт байсан эрчүүдийн нөхөрлөл энд дуусах бололтой. МАХН-аас хөөсөн талаар О.Баасанхүү байр сууриа илэрхийлж амжаагүй байгаа. Тэр Н.Энхбаярын шийдвэрийг дагаж, сул гишүүн болон “Бор оймсонд хавчуулагдаж, парламентад орж ирсэн” нэрнээсээ холдож магадгүй л юм.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
dima:
baska yu alzah we er hvn bolson sh dee harin oims enhbayr l hohirono doo
2017-11-21
ЗОЧИН:
СОЛИНО ГЭСЭН НЭГ ҮГ ҮСЭГ АЛГА ДАА. МАХН-ЫН ӨМНӨӨС СОЛЬДОГ ГАРУУД ГАРААД ИРСЭН ҮҮ ҮГҮЙ ЮУ? МАХН-ААС ХӨӨГДСӨН БААСАНХҮҮ СУЛ ГИШҮҮН Л БОЛЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ. ХУДЛАА ГАРЧИГ ТАВЬЖ ОЛОН ТҮМНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ, ЭНЭРЭЛ НЭРТЭЙ ХОВ ХУТГАГЧ МИНЬ.
2017-11-21
Зочин:
МАХН НАМЫГ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ 2 УДИРДАХ ЮМ БИЗ ДЭЭ.... 2 ХУДАЛЧ ХУЛГАЙЧ НАР 3 ШАТНЫ ШҮҮХЭЭС ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН НЬ ТОГТООГДОЖ ЯЛ ЭДЭЛСЭН ШД.
2017-11-21
zochin:
Батгана явсан газар балагтай гэж үнэн юм даа БАРЗГАР 10 ГАНБААТАР ЯВСАН ГАЗАР ГАЙ ТОТГОР ИХТЭЙ Л БГ ЮМ ДАА. ЗАЛИЛАН ПЕНГШУЙ УДААН ХАНЬ БОЛОХГУЙ Л ДЭЭ ХАРСАН ЮМ ШИГ ХЭЛЧИХЬЕ ХАХАХА
2017-11-21
Зочин:
!!!!!!!!!!!!?????????0
2017-11-21
Зочин:
¥¥¥¥¥¥¥°°°°°°°€€€€€€€••••••••££££££π™™™™™™™™™™✓{{{{{{{{{©}}}}}}}}}
2017-11-21
Зочин:
!???5--!?!
2017-11-21
Зочин:
Baasankhuu yostoi jinhen gondoon yum baina
2017-11-20
Зочин:
unen tsagaan soliotoi zaluu. bolj eee bolj. ingeh gd baisan yumaaa. baritsgui bandi
2017-11-20
Зочин:
zov oo zov. demjij bn. ene unen humuusiin gar hol bologch teneg zaluu
2017-11-20
dorj:
baasanhuu hen ch bish boloh ne daanch suuliin ued ih tsor tsor bolood baisan yum aa ardchilsan namdaa urgul barihaas yahav de
2017-11-20
Зочин:
hoyor namiig negteg ard tumniig tantsuulad ta nar yund ch hirehgui daraagin songuulid tanaihas gants ch gishuun garahgui
2017-11-20
Зочин:
ENKHBAYAR BOL JINKHENE KHOG YUM DAA , MAKHN BOL KHUWIIN BAYGUULLAGA BAYNA
2017-11-20
зочин:
Өөр яах ч билээ христийн сүмийн номлогчийг УИХ гишүүн болголоо намынхаа эсрэг худалдагдаж мөнгөтэй хүмүүсийн заавраар жүжиг тавиад цор цор хийгээд байгаам чинь жов л гэхээс гөлөг
2017-11-20
Зочин:
Энхбаярт Баасанхүүг хөөх чадал байхгүй л байхаа даа. Ккк худал мэдээлэл байхаа.
2017-11-20
Ард түмэн:
Баасанхүү гэж яаахаа мэдэхгүй хогын хужаа, хужаагын гар хөл болсон улс төрчдийн давхар боол нь шдээ.
2017-11-20
Зочин:
enkhbayariin hajuud hun baitugai uher togtohgui
2017-11-20
irgen:
enhbayar yu hiigeed ch nemergui, enhbayriig hench toohgui odoo
2017-11-20
Zochin:
Ene enhbayr gej yamar aimaar hun be. Ooriinhen buruug helsen hund dandaa osh honzon sanaj baih um daa
2017-11-20
Hu nam.:
Olson zoosonoo idej uugaad gertee gedsee ileed hebtej boldoggui l yum baih da? Ene Zombi? Baasanhuu shudraga, zaluu uls torch ard tumen chinii tald baih baihoo! Naad 1 alban tushaaliin shunaliin tip ees holdoj salsan n chamd olziigoo ogno do!
2017-11-20
Зочин:
Энхбаяр зөв шийдвэр гаргасан байна энэ доор бичсэн нөхдүүд шээс нь гоожих нь байна энэ хүн л Монголын төлөө их юм хийнэ дээ
2017-11-20
Зочин:
МАХНыг Дээд шvvх хvчингvй болгоочээ. Нэг хvний дарангуйллын нам бол нам биш. Н.Энхбаяр улс тэрийн зомби болчихоод салганаад яваад байх. Энэ алсын шуналтай Н.Энхбаярыг ард тvмэн дахиж сонгохгvй ээ.
2017-11-20
Soongo:
Бие даасан нь дээрээ, энхбаяр гуай одоо боллоо шүү дээ, сүүлийн 26 жил улс орныг ийм маягтай болгох гэж тэжээсэн бяруунуудыг чинь яая гэж байхад та ч одоо юув дээ, сэтгэцээ жаахан үзүүлсэн нь дэээр ч юм шиг, гэр бүлийн амьдрал гэж байдаггүй юм уу, уучлаарай, таныг зүгээр харахад ч аймаар болсон байна лээ шүү,
2017-11-20
оймсны бацааныг хэн ч тоохгүй:
оймсны бацааныг хэн ч тоохгүй
2017-11-20
Mash sain bna:
Erthen ene baasanhuug nuuj yavuulah bsan yum, harin ch ih udlaa, tavitargui, oivorgon, oron garan huisganuur, yamar ch bair suurgui, medrel muutai yum bsan, ashgui namaas mini zaillaa, ter chigtee mongoloos mini zailaarai
2017-11-20
Иргэн:
энэ хүн зүгээр л нэг хэрүүлч чалчаа гэдэг нь танигдсан шүү дээ. Одоо улс төрийнх карьер үүгээр дуусаж байгаа байхдаа. Чао гэдгийг аль эрт хэлэх байсан байхдаа
2017-11-20
Иргэн:
Одоо Баасанхүүг аль ч нам тоохгүй. Хүн голдоггүйгээрээ АН л авчмагад. Гэхдээ ямар ч эрх мэдэл өгөх боломжгүй. Ялагдсан тул. Дараагийн сонгуулиар Эрдэнэтчүүд бид л лав Баасанхүүг сонгохгүй. Учир нь тэр 49-г дэмжсэн юм
2017-11-20
!:
Baaskaa Enkhbayrtai nileen nair tawiad baisan Basska gazardahgui dee !
2017-11-20
Zochin:
Enkhbayariig hen tooh ym be baasanhuu neriig gargaj bsan shuu dee zub zunuh heregtei mongol chamaig hangslttai demjsen shuu sbilgiin zagalmailsan etseg mini
2017-11-20
Хэрлэн:
Баасанхүү гишүүн сүүлийн үед намыг шинэчлэнэ гэж ярьж, бүүр намын гишүүдийг амар тайван суулгахгүй дуудах болж. Хүн өөрийгөө таниж мэдээгүй атлаа, бусдыг өөрчлөх гээд явах нь элбэг. Өөрөө бол зөв, бусад хүн буруу байна гэж бусдыг өөлөөд, буруутгаад, өөрийнхөө бодсноор өөрчилнө гэж зүтгээд л. Хэрэв өөрийгөө таниж мэдээгүй хүн өөрчлөлт яриад, тэрийг нь дагаад намирвал, юунд хүрэх болоо!!!
2017-11-20
Зочин:
Бааскаа бацаан одоо АН д орчих зөнөг Энхбаяраар одоо юу хийнэ
2017-11-20
зочин:
Энхбаяр зөв зөнөх хэрэгтэйл дээ.Баасанхүүч овилгогүй амьтан л даа.Гэхдээ Баасанхүүг явуулаад Ганбаатар гнэ нэг солиотой амьтанаар дэд даргаа болгодог нь Энхбаярын зөнөглөл
2017-11-20
Зочин:
baasanhvv arail judaggvi zan gargsan .
2017-11-20
Зочин:
baasanhuu denduu davarsan
2017-11-20
Munkh:
Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг дээ. Н.Энхбаяр улс төр болон МАХН -д хэрэгтэй.
2017-11-20
Зочин:
Zuvuu ene Enkhbayar gej haa yavsan gazraa balag tarij baidag buzriin amitanaas erthen holdson ni deeree. Baasankhuug nam baiguulval elsej orohod belen bnaa. Amjilt husei gishuunee
2017-11-20
ЗАСССС:
Энхбаярын намыг ямар нам гэдгийн гар хөлдөө зарагдах тэнэгүүдийг цуглуулдаг зөнөглөлийн оромжоос гарсан дээр
2017-11-20