МАН: Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

МАН-ын XXVIII их хурал өнөөдөр эхэллээ. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн МАН-ын 1309 гишүүн хуран чуулаад байна. Төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, төв талбай дээр дурсгалын зургаа татуулав.
XXVIII их хурлын төлөөлөгчид МАН-ын баримтлах зарчим, намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах юм.
Мөн МАН-ыг удирдах эрхмийг сонгох учиртай. Одоогоор МАН-д даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар нэр дэвшээд буй.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ