20-29 насныхны дунд бэлгийн замын халдвар их байна
2017-11-20

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нийг Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

 

Энэ онд улсын хэмжээнд  ХДХВ-ийн 27 тохиолдолд шинээр бүртгэгджээ.  Ингэснээр ХДХВ-ийн халдвартай 249 хүн манай улсад байна. Тэдний 30 хувь нь бэлгийн замаар халдвар авсан байна. Бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хүний дархлал хомсдолын вирус гэсэн үндсэн дөрвөн өвчлөл бүртгэгдэж байгаа аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 56 орчим хувийг 20-44 насныхан эзэлж байгаа бол хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд аж. Мөн бэлгийн замын халдвар 20-29 насныхны дунд их байгаа аж.  Мэргэжилтнүүд үүнийг бэлгийн замаар дамжих өвчин, эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбон тайлбарлаж байна.

 

Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээ, үйлчилгээ, эмчилгээ үнэ төлбөргүй. Мөн эмчилгээ нь ч үнэ төлбөргүй. Тиймээс эрсдэлт байдалд орсон бол 21 аймаг, есөн дүүрэг, ХӨСҮТ-д очин шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.  

 

Дэлхий нийтээрээ гурван 90-ийн зарчим баримталдаг аж. Энэ нь нийт ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 90 хувийг илрүүлэх, илрүүлсэн хүмүүсийнхээ 90 хувийг эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамруулсан хүмүүсийнхээ 90 хувийг хүний дархлал хомсдолын вирусийн ачааллыг бууруулах гэсэн зорилт тавин ажилладаг ажээ.

 

ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр өдөр бүр ХДХВ-ийн 129 мянган шинэ тохиолдол бүртгэгддэг аж.  Мөн одоогоор 36.7 сая хүн ХДХВ-ийн халдвар тээн амьдарч байна. Энэ жил арванхоёрдугаар сарын 1-нийг “Би сэргийлж чадна-Харин та, Бид сэргийлж чадна-Харин та” гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ.

 

Р.Дулам 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SETGELIIN HIR OO SEV
2017-11-20
irgen:
bohir zavaan tegeed bas zambaraagui amdraltai hymyysiin ovchin, iim ih ondor huvitai baina gedeg chin zavaan hymyys emchlyylehgui deven delhiigeer buzaraa taraagaad yavj baina gesen yg shdee, !!!!
2017-11-20
irgen:
bohir zavaan tegeed bas zambaraagui amdraltai hymyysiin ovchin, iim ih ondor huvitai baina gedeg chin zavaan hymyys emchlyylehgui deven delhiigeer buzaraa taraagaad yavj baina gesen yg shdee, !!!!
2017-11-20