Ж.Мөнхбат: Хамгийн чухал асуудал бол эвдэрсэн намаа эвлүүлэх

МАН-ын XXVIII их хурал үргэлжилж байна. Хурлын талаар төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “МАН-ын эв нэгдлийг хангах, итгэл зүтгэлтэй хүн намын дарга болоосой” гэсэн хүсэлтэй байна. Мөн тэрбээр намын их хурлын талаар ийм байр суурьтай байна.
Ж.Мөнхбат “МАН түүхэндээ анх удаа эв нэгдлийн таарамж муутай, хоёр тийшээ харсан, нэг хэсэг нь сөрөг хүчинтэй нийлж, Засгийн газраа унагаасан байдалтайгаар их хурлаа хийж байна. Их хурлын хүлээлт их том байгаа.
Хэн нэгэн хувь улстөрч, аль нэг бүлэг фракцийг биш МАН-ын том эрх ашгийг хөндсөн шийдэл гараасай гэж хүсч байна. Энэ удаагийн их хурлын хамгийн чухал зүйл бол эвдэрсэн намаа яаж эвлүүлж, нэгтгэж авах вэ гэдэг асуудал. Асуудлыг тойрохгүй, шууд барьж аваад үнэн мөнийг яриад шийдэлд хүрсэн их хурал байгаасай гэж хүсч байна” гэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ