Трамп, Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч улсаар нэрлэв
2017-11-21

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр дайсагнасан харилцаатай байгаа Хойд Солонгосын асуудлаар мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Цагаан ордны тэргүүн, Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч улсаар нэрлэсэн нь олон улсын анхаарлыг татав.

 

 

Трамп “Терроризмыг дэмжигч улмаар Хойд Солонгосыг нэрлэж байна. Олон жилийн өмнө энэ талаар дэлгэх ёстой байсан юм. Энэ улс биднийг цөмийн зэвсгээр байнга заналхийлдэг” гэж хэлжээ.

 

Удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала Лампур хотын нисэх буудалд амиа алдсан билээ.

 

“Ким Чен Намын аллагыг Хойд Солонгос захиалсан” хэмээн Трамп мэдэгдэж, “энэ бол террорист халдлага” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин