Меркел эрх мэдлээ алдах эрсдэлтэй нүүр туллаа
2017-11-21

Герман Чөлөөт ардчилсан нам эвсэл Засгийн газар байгуулах яриа хэлэлцээрээс гарч буйгаа өчигдөр олон нийтэд мэдэгдсэн билээ.

 

 

Уг үйл явдлын улмаас танхимаа бүрдүүлэх Ангила Меркелийн ажил зогсонги байдалтай болоод буй юм.

 

"Яриа хэлэлцээнд оролцогч дөрвөн нам Германы цаашдын шинэчлэлийн асуудалд нэгдсэн зорилтод хүрч чадаагүй учраас хэлэлцээг орхисон" хэмээн Чөлөөт ардчилсан намын тэргүүн Кристиан Линднер мэдэгдлээ.

 

Эвслийн Засгийн газрыг бүрдүүлэх боломжгүй болоод буй Меркел “Бүх зүйл төгс болж байсан. Харин Чөлөөт ардчилсан нам эцсийн мөчид бодлоо өөрчиллөө. Тэдэнтэй тохиролцож чадаагүйдээ үнэхээр харамслаа. Бид тохиролцохын тулд бүхий л бололцоогоо ашигласан” гэж хэлжээ.

 

Яриа хэлэлцээр бүтэлгүйдсэн учир ээлжит бус сонгууль болж магадгүй байна. Одоо Меркел “Ногоон нам”-тай хамтарч, Засгийн газраа бүрдүүлэх эсвэл Ерөнхийлөгчдөө хандан эвсэл байгуулах боломжгүй гэдгээ мэдэгдэх хоёр сонголтын өмнө иржээ. Эвсэл байгуулах боломжгүй гэдгээ зарласан тохиолдолд Ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийн товыг гаргана.

 

Ээлжит бус сонгуулиар хэт барууны үзэлт “Альтернатив” нам олонх болж магадгүй байгаа юм. хэрвээ тус нам олонх болбол Меркелийн тэргүүлдэг “Христийн ардчилсан нам” эрх мэдлээ алдаж, улмаар Меркел дахин Канцлераар ажиллах боломжгүй болох эрсдэлтэй.

 

Меркел эрх мэдлээ алдах эрсдэлтэй байгаа ч ээлжит бус сонгуулийг зохион байгуулах сонирхолтой байна. Тэрбээр “Ээлжит бус сонгууль илүү замыг нээх боломжтой байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ter avgai suudlaasaan hovhroh tsag irsen german orniig muslimzuulz ooriin ard irgediig jduurald oruulsnaas oor jmar ym hiisen be
2019-12-05