МАН-аас шинэ нам мэндлэхэд хэн ч гайхахгүй
2017-11-21

 
 
Анх намаа шинэчлэхээр байгуулагдсан гэж байсан Зүүний хүчний холбооныхон эсрэгээрээ намаа өнөөдөр хоёр хуваачихаад сууж байна. Эрх мэдлийн төлөөх энэ тэмцэлд эв нэгдэл бус эрх ашиг чухал гэдгийг сүүлийн хэдэн сар өрнөсөн улстөрийн амьдралаас харж болно. Өнөөдөр МАН-ын 28 дугаар их хурал өнөөдөр үргэлжилж байна. Өчигдөр МАН-ын дарга М.Энхболдын илтгэлийг сонсож салбар хуралдаанууд хуралдаж дүрмийн шинэчлэл ярьсан бол өнөөдөр оргил өдөр. Учир нь оройдоо намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь 28 дугаар хуралдааны хамгийн анхаарал татсан асуудал юм. МАН-ын удирдлагын багыг гартаа оруулчихаад байгаа Зүүний хүчнийхэн буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баг ялах уу, М.Энхболдын удаан хугацаанд тогтоосон дэглэм үргэлжлэх үү гэдгийг шийднэ гээд хэлчихэд хилсдэхгүй. Тодруулбал, МАН эвлэлдэх үү, эвдрэлцэх үү гэдгээ шийднэ гэдгийг их хурлын төлөөлөгчид дор бүрнээ хэлж байна.  Нэгэн шуудайд эвлэлдэн нэгдэж чадаж байсан МАН-ынхан ийнхүү хоёр хуваагдан парламентад бүлэг болж чадахгүй, засаглаж чадахгүй болтлоо хагаралдаж байсан түүх бараг үгүй. Харин энэ удаагийн их хурлаар МАН эвлэлдэн нэгдэх үү, нэг мөр худаагдаж цаашдаа мөр мөрөө хөөх үү. Хатуухан хэлэхэд МАН-аас өөр нам мэндлэх үү гэдэг асуудал шийдэгдэх гэж байна. МАН-ыг бүхэлд нь хоёр хуваачихсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намын даргын тамгыг гардах л үлдлээ гэдгийг ойр тойрныхон хэлж байгаа. Гэхдээ түүнд өрсөлдөгчид, Намын даргыг сонгох эрх бүхий намын Их хурлын гишүүд түүнээс арай өөрөөр харж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд ил, далд болсон уулзалтуудаас харлаа. Намын Их хурлын гишүүдийн дийлэнх нь аймгийн Засаг дарга нар болон МАН-аас Төрийн өндөр албанд томилогдон ажиллаж байгаа. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Намын даргаар сонгогдоход нь дэмжиж саналаа өгөх бичигдээгүй “тэнсэнтэй” гэсэн үг. Харин яг одоогоор буюу өнөө өглөөний байдлаар бол МАН-ын Их хурлын гишүүд аль болох хүчээ нэгтгэж “эрсдэлтэй” нүүр тулъя гэсэн зоригтой болоод байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн гурав хоногт МАН-ын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдвол ямар гээчийн дарамт шахалт, улс төрийн соёлгүй, бүдүүлэг байдал ноёлж 2020 оны сонгуультай золгохоор хоног тоолон хүлээх вэ гэдэг тэр бүүдгэр ирээдүйг ярилцаж ийм байдалд хүрч болохгүй гэсэн ойлголыг журмын нөхөддөө өгчээ. Энэ нь Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг улстөрч “шинээр нам байгуулъя, яадгийм” гэсэн зоримог боловч эрдэлтэй шийдвэр бөгөөд удтал ярилцсаны дүнд эрсдэл хийхэд алдах юмгүй гэсэн шийдэлд хүрсэн гэдгийг ч эх сурвалжууд өгч байна. МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход түүнд хууртаж хайрцаглагдаж байсан хүмүүсээс ч цөөнгүй нь энэ зоримог шийдэлд саналаа нэгтгэсэн гэх.  Тэгвэл улстөрийн өөр нэг өнцгөөс харвал өнөөдрийг хүртэл намаа талцуулж хуваагдуулж чадсан Зүүнийхэн 2020 оны сонгуульд төдийлөн санаа зовохгүй байгаа гэнэ. Учир нь намын нэр хүнд,  сонгогчдод өгсөн амлалтаас илүү өөрсдийгөө дөвийлгөн улстөрийн карьераа өсгөж байвал болно. 2020 оны сонгуулийн ялагдлын дараа Зүүний хүчнийхэн шинээ нам байгуулан гарахад хэн ч  буруутгахгүй гэж тооцоолсон сурагтай. Тэгэхээр МАН-аас шинэ нам урган гарах нь гарцаагүй болж байх шиг. Харин улстөрийн салхи яаж эргэхээс ихээхэн шалтгаалах нь.
 
 
Ойрын түүхийг сөхвөл МАН, МАХН болж хуваагдахад Зүүний хүчний холбооны удирдагч У.Хүрэлсүх намынхаа гал тогоог атгаж байсан. Өнөөдөр намаа хагалан байж Ерөнхий сайд болохдоо мөнөөх л зүүнтнүүдээ хөдөлгөлөө. Магадгүй 2020 оны УИХ-ын сонгуулийн ялагдлынх нь дараа Зүүний хүчний нам ч мэндлэхэд гайхан хүн олон гарахгүй гэдгийг МАН-ын их хурлын гишүүд ил далд хэлж байна. Ямартай ч МАН-ын 28 дугаар их хурал олон асуудлыг шийдэх, улстөрийн өнөөдрийн магадалал муутай таамгуудыг тайлах болов уу хэмээн харах үлдлээ.
 
 
Эх сурвалж: www.polit.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ НАМ ШИНЭЧЛЭГДЭХЭЭ ӨНГӨРЛӨӨ, ЭЦСИЙН НАЙДВАР БОЛ ХҮРЭЛСҮХ БАЙСАН, КАПИТАЛ ЗАСВАР АЯТАЙ ХҮН ГАРГАЧИХ ГЭЭД Л ҮЗЭЭД БАЙНА ДОО, ЭВГҮЙ ГАРУУД ШҮҮ
2017-11-21
Zochin:
Hend ch uls turiin setgelgee alga Ene nam geltgui niigmiin nuur tsarai sh dee
2017-11-21
zochin:
60 тэрбумынханы захиалгат нийтлэл байна шдээ.
2017-11-21
Зочин:
Мөнхбат гэдэг сагсагнасан амны фигурээс цаашгүй нөхөр явсан нь дээр жинхэнэахагалан бутаргагч
2017-11-21
Zochin:
Turuuchiikh ni salaad amjilt oloogui l biz dee. Er ni ene uls orond sahilga bat heregtei l baina shuu.
2017-11-21