МАН: У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар нэр дэвшлээ

МАН-ын XXVIII их хурал үргэлжилж байна. Яг одоо МАН-ын даргад нэр дэвшүүлэх үйл явц эхэллээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг МАН-ын даргад нэр дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг заалнаас нэр дэвшүүллээ. Харин бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл нэрээ татлаа. Ингэснээр МАН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нарын дунд өрнөх нь.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ