“Victoria’s Secret”-ийн тайзан дээр унасан модель уучлалт хүсэв

БНХАУ-ын Шанхай хотноо энэ оны дотуур хувцасны “Victoria's Secret” шоу амжилттай зохион байгуулагдлаа.
Уг шоунд 50 гаруй модель оролцож буй юм. Эдгээрийн долоо нь Хятад модель билээ.
Тэгвэл шоуны үеэр Хятадын модель Минг Хи унасан аж. Тэрбээр үзүүлбэрээ үзүүлсэнийхээ дараа олон нийтээс уучлалт гуйжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Үнэхээр уучлаарай. Би төгс үзүүлбэр үзүүлэхийг их хүссэн. Тайзан дээр олон удаа унаж байсан ч би ямар ч эргэлзээгүйгээр үзүүлбэрээ дуусгадаг байсан. Хэдий унасан ч би үргэлжлүүлэн итгэл дүүрэн алхах болно” гэж бичсэн байна.
Өдгөө 28 настай Минг Хи 2013 оноос хойш “Victoria's Secret”-тай хамтран ажиллаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ