МУГТ Н.Төгсцогт 2020 онд Дэлхийн АВАРГА “болно”
2017-11-22

МУГТ Н.Төгсцогт 2012 онд Лондоны Олимпоос мөнгөн медаль хүртснээсээ хойш удалгүй мэргэжлийн рингэнд өрсөлдөх шийдвэрээ гаргасан. Ердөө 17 насандаа ДАШТ-с мөнгөн медаль, 20 настайдаа Олимпийн наадмын финалд өрсөлдсөн гоц авьяастан 22 настайдаа мэргэжлийн тулаанч болохоор зориг шулуудсан юм.

 

 

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр мэргэжлийн рингэнд 9 дэх тулаанаа хийж ялалт байгуулсан төдийгүй домогт Флойд Мэйуейдер түүний ялалт байгуулсан тоглолтыг шагшин магтаж байсан нь Н. Төгсцогтын мэргэжлийн замнал тун амжилттай байгааг гэрчилнэ.

 

Анхны гэрээ

 

Тэрбээр 2014 оны намар АНУ-ын шилдэг мэргэжилтнүүдийн нэг Алан Хэймонтой 5 жилийн гэрээ байгуулснаар албан ёсоор мэргэжлийн тамирчин болсон байдаг. Оны шилдэг менежерийн шагналыг 5 удаа хүртэж байсан Америк мэргэжилтний хувьд олон шилдэг тулаанчидтай хамтарч байсан аж. Түүний хамртан ажилладаг боксчдын жагсаалтад Флойд Мэйуэйдер, Жулио Цесар Чавес, Амир Хан, Андре Берто зэрэг Дэлхийн шилдгүүд багтдаг юм. Н. Төгсцогт 5 жилийн гэрээг байгууснаасаа хойш тун цөөн удаа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Гэрээний мөнгөн дүнг нууцламаар байна” гэсэн байдаг ч “Надад ашигтай гэрээ болсон” гэж хэлж байсан удаатай. Тэрбээр АНУ-ын Калифорния мужийн Лос Анжелес хотод амьдарч, дасгалжуулагч Жөү Гүүссен (Ten Goose Boxing Gym)-ий удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. Түүний дасгалжуулагч нь мэргэжлийн боксын алдрын танхимын гишүүн, Дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг аж.

 

Тулаанууд

 

2015 оны 3-р сард “King Tug” нэрээр мэргэжлийн рингэнд анх гарсан Н.Төгсцогт өнөөг хүртэл нийт 9 тулаан хийж, нэг ч ялагдал амсаагүй байгаа билээ.

 

 

Түүний эдгээр тулааныг үр дүнг эргэн харвал:

 

2015 он

2015.03.13           АНУ - Габриель Бракстон                           (2-8-0)   /  KO

2015.04.18            Мексик – Мануэль Рубалкава                  (2-12-0)   /   KO

2015.08.27           Мексик - Артуро Бадилло                          (21-7-0)  /   RTD

2015.12.03           Мексик – Педро Мело                                (15-11-2)  /  KO

 

2016 он

2016.05.05           АНУ – Хуан Руйз                                        (24-20-0)  /  RTD

2016.07.15           Пуэрто Рико – Рафаэль Васкүэз               (16-2-0)  /   TKO

2016.12.08           Мексик - Жерман Мераз                            (55-39-1)  /   TKO

 

2017 он

2017.02.25           Филиппин - Жон Гемино                       (15-7-1)  /   TKO

2017.11.18           Филиппин – Хармонито дела Торре     (19-0-0)  /   UD

 

Энэ есөн тулааныг хийхдээ тэрбээр нийт 35 раунд тоглож, бүх өрсөлдөгчдийнхөө 89 хувийг хүнд цохилтод оруулж чадсан нь тун өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа билээ. Н.Төгсцогт анх мэргэжлийн рингэд гарснаас хойш нийт 985 өдөр өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр Дэлхийн чансааны 26 дугаар байр хүртэл ахиж чадсан юм. Түүний жин (-57кг)-д өнөөдрийн байдлаар 1504 мэргэжлийн боксчин бүртгэлтэй байгаа аж.

 

Жингийн өөрчлөлт 

 

МУГТ Н.Төгсцогт Олимп, Дэлхийн аваргаар медаль хүртэхдээ -52 кг жинд өрсөлддөг байсан юм. Оюутны Дэлхийн аварга болохдоо ч мөн энэ жинд өрсөлдөж байсан бол 2009 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ -48кг жинд тулалдсан байдаг. Энэ амжилтаас харахад түүний үндсэн жин нь -52 кг юм.

 

 

Гэсэн ч тэрбээр мэргэжлийн рингэнд жингээ ахиулж -57кг-д өрсөлдөх шийдвэр гаргасан юм. Тулааны спортод жингийн багахан өөрчлөлт маш том өөрчлөлт, ялгааг бий болгож байдаг. Зарим үед жингийн өөрчлөлт тун тааруу үр дүнд хүргэх тохиолдол ч бий. Харин Н.Төгсцогт энэхүү жингийн өөрчлөлтийг тун сайн тооцоолж, дасан зохицож чадсан нь түүний амжилтын гол түлхүүр болж байна.

 

Дэлхийн аварга цолны төлөө хэзээ тулалдах вэ?

 

Ийнхүү мэргэжлийн замналын эхний 9 тулаандаа дараалан ялалт байгуулаад байгаа Н.Төгсцогт Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх боломж руу алхам алхмаар ойртсоор байгаа нь тодорхой. Гэхдээ хүсэн хүлээсэн тулаан хэзээ болох бол?

 

Одоогоор энэ асуултын хариуг бид зөвхөн таамаг эсвэл магадлалаар дөхүүлж болох юм. Манай гариг дээр мэргэжлийн боксын хэдэн арван холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрээс дөрвөн  холбоо нь хамгийн нэр хүндтэйд тооцогдоно. Тиймдээ ч WBA, WBC, IBF, WBO гэсэн  холбоодын аваргууд л хамгийн өндөр чансааны оноотой болж, хамгийн өндөр мөнгөн шагналыг хүртэж, хамгийн их нэр хүндийг олж авдаг.

 

Одоогоор -57 кг жинд таван өөр тамирчин тус холбоодын Дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаа аж.

 

  1. WBA  -  Абнер Марес (Мексик)
  2. WBA Super – Лео Санта Круз (Мексик)
  3. WBC  - Гари Рассель Жуниор (АНУ)
  4. IBF – Ли Селби (Их Британи)
  5. WBO – Оскар Валдес (Мексик)

 

Энэ аваргуудын Дэлхийн аварга цол хүртсэн замналыг эргэн харвал нэг ижил зүйл ажиглагдана. Тэдний ихэнх нь замналын эхний 14-16 тулаанаа ямар нэг цолны төлөө хийгээгүй байна. Улмаар ялагдалгүй цуврал үргэлжилсэн тохиолдолд 15-17 дахь тулаанаа аваргын бүсний төлөө хийж байсан аж. 

 

 

Энэ зүй тогтолын дагуу бол жилд дундажаар 3 тулаан хийж байгаа Н. Төгсцогт 2020 онд Дэлхийн аварга цолны төлөө тоглох магадлал харагдаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг билээ.

 

Боксын ертөнцөнд үүнээс ч олон тоглолт хийж байж Дэлхийн аварга болсон тамирчид бий. АНУ-ын шилдэг тулаанч Флойд Мэйуэйдер 18 тулаанаа хийж байж Дэлхийн аваргын бүсийг анх эзэмшиж байсан бол домогт Мэнни Пакьяо 25 тулааны дараа WBC холбооны аварга болж байсан түүхтэй.

 

Мэргэжлийн бокст зөвхөн тамирчин шилдэг байх нь хангалтгүй бөгөөд өөрөө сайн тулалдахаас гадна өндөр зэрэглэлийн менежер, промотертэй хамтрах нь хамгийн чухал.  Учир нь тэр мэргэжилтнүүдийн хэрхэн яаж ажиллахаас шалтгаалж тухайн тамирчны замнал шийдэгддэг аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
жинхэнэ домгууд 18 19 насандаа шуугиулаад эхэлсэн байдаг
2017-11-22
Irgen:
Mash saihan delgerengui medeelel ugsund bayarlalaa. G.Bayaraad.
2017-11-22
Erdene:
Suuliin togloltyn 2-r ue-iin suuld neg tsokhilulsan shuuu!! Bolgoomjtoi, beltgel surguuliltandaa ulam shamdaarai ho!
2017-11-22
!!!:
Duud bayr hurgey sain baisan shuu !! Biyee sain bodoj beltgelee togtmol hiiwel Delhiin awraga bolnoo bolno
2017-11-22
Heaven:
Tamiin togoondoo tataad oruulchih geel horon muu ug ni baij yadaal b.a uu, mongolchuudaa gej
2017-11-22
Зочин:
энэ төгсцогтын мэргжлийн бокст хийсэн хоёр дахь гэрээ. өмнө нь нэг газар гэрээ хийсэн ч удалгүй гарсан юм.
2017-11-22
box:
Ene yu hutsad bga teneg ve Atarax bga yum bhda
2017-11-22
Зочин:
hehe, uurteiguu adiltgaj bitgii bodoj bai, cham shig ami amisgaa ni haana bgaa ni medegdehgui nuhduud neg har baitugai neg UHSEN hulgana -nii suudrees aij halitarch unaad tahir dutuu boldoggui yumaa!!! hahah
2017-11-22
Hmmmm:
Ene jaahan huuhed neg HARD nam tsohiuulaad nasaaaraa tahir tatuu, esbel !!!!!!!! Yaaaanaaaaa odoo boliiiiii huuu min. Guiyaaaaaa
2017-11-22
Hmmmm:
Ene jaahan huuhed neg HARD nam tsohiuulaad nasaaaraa tahir tatuu, esbel !!!!!!!! Yaaaanaaaaa odoo boliiiiii huuu min. Guiyaaaaaa
2017-11-22
Зочин:
hehe, uurteiguu adiltgaj bitgii bodoj bai, cham shig ami amisgaa ni haana bgaa ni medegdehgui nuhduud neg har baitugai neg UHSEN hulgana -nii suudrees aij halitarch unaad tahir dutuu boldoggui yumaa!!! hahah
ГАЙХАМШИГ:
Төгсцогт бол Монголын нэгэн гайхамшиг. Дэлхийн аварга болохыг нь харчихвал энэ насны хэрэг бүтлээ гэсэн үг. Арай л сүртэй хэлчихэв үү дээ
2017-11-22
ГАЙХАМШИГ:
Төгсцогт бол Монголын нэгэн гайхамшиг. Дэлхийн аварга болохыг нь харчихвал энэ насны хэрэг бүтлээ гэсэн үг. Арай л сүртэй хэлчихэв үү дээ
2017-11-22