Трамп цацагт хяруулд өршөөл үзүүллээ
2017-11-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярын ширээний гол чимэг болох цацагт хяруулд өршөөл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамтаар Цагаан ордны өмнө баярын ширээ чимэхээс аврагдсан цацагт хяруулд өршөөл үзүүлжээ. Трамп “Би эрх мэдлийнхээ хүрээнд чамайг үхлээс хэлтрүүлж байна” гэж хэлсэн аж.

 

Цацагт хяруулын үндэсний холбоо, Шувууны үйлдвэрийн үндэсний зөвлөл 1947 онд Ерөнхийлөгч Гарри Труменд цацагт хяруул бэлэглэснээс хойш Талархлын өдрөөр эл шувуунд хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтжээ. 



Гэвч 1959 онд бэлгэнд ирсэн цацагт хяруул төрийн тэргүүний баярын ширээг чимэх болсон байна. 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди цацагт хяруулыг бэлгэнд авсны дараа гэнэт уламжлалыг эвдэж "Тэднийг амьд үлдээе" гэж хэлснээс хойш Цагаан ордны тэргүүнүүд Талархлын өдрөөр эл шувууг өршөөх уламжлал тогтжээ.



АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрсөн жил Татер, Тот гэх хоёр цацагт хяруулыг өршөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв
2017-11-22