Америкчууд 100 гаруй террористыг устгажээ
2017-11-22 11:45

АНУ-ын тусгай хүчин өчигдөр Сомали улсад эмх замбараагүй байдал үүсгэж, улмаар эзлэн түрэмгийлэх бодлого явуулдаг алан хядах “Аль Шабааб” бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагаа амжилттай болсон талаар Пентагон уламжлав.

 

Нийслэл Могудашигаас 125 км-ийн цаана байрлах террористуудын байршилд агаараас цохилт өгчээ. Тэгвэл энэхүү цэргийн ажиллагааны үеэр “Аль Шабааб” бүлэглэлийн 100 гаруй террорист амиа алдсан хэмээв.

 

Одоогоор амиа алдсан террористуудын тоо хэд болох нь тодорхойгүй байна.

 

Сомали дахь тус бүлэглэлийн террористуудын тоо 3-6 мянга хэмээн тооцоолж буй билээ. Тус бүлэглэл өнгөрсөн онд алан хядах “Исламын улс” бүлэглэлтэй нэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин