Путин, Трамп нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн алба баталсан бөгөөд “Удирдагчид цаг орчим ярилцсан” хэмээн мэдээлжээ.
Тэд иргэний дайн дэгдээд буй Сирийн асуудлаар голлон ярилцсан бөгөөд Бид хамтарч Сирид улсад туслах цаг ирсэн” хэмээн Цагаан ордны тэргүүн хэлсэн байна.
Түүнтэй санал нэг буйгаа Путин мэдэгдээд “Исламын улсын төгсгөл ирэхэд ойрхон байна” гэж хэлжээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр ОХУ-ын Сочи хотноо айлчилсан бөгөөд энэ үеэр Ерөнхийлөгч Путинтэй уулзсан юм.
Путин дээрх утасны дуудлагынхаа үеэр Ассадтай уулзсан уулзалтынхаа талаар Трамп ярьсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ