Бибер, Селенатай гэрлэхийг хүсч байна
2017-11-22

Дуучин Жастин Бибер болон Селена Гомез нар эргэн нийлсэн билээ. Хос 2014 оноос болзсон бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа салж, нийлсэн юм.

 

 

Тэгвэл өдгөө 23 настай Бибер харилцаагаа шинэ шатанд авчрахын тулд Селенатай гэрлэхээр төлөвлөж байгаа талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Энэ талаар дуучин залуугийн дотны найз ярьжээ. Тэрбээр “Бибер надад “Би Селенаг дахин алдмааргүй байна. Би түүнтэй гэрлэмээр байна” гэж хэлсэн. Түүнийг ийнхүү хэлэхэд би их гайхсан” гэж ярьсан байна.

 

Селена, Бибертэй эргэн нийлэхийн тулд арван сар орчим үерхсэн дуучин The Weeknd-ээс салсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин