Мако гүнж ирэх онд хуримаа хийнэ
2017-11-22

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако хэдэн сарын өмнө жирийн залуутай сүй тавихаар болсноо зарласан билээ. Гүнж их сургуульд байхдаа танилцсан Комуро гэгчтэй гэрлэхээр болсон байна.

 

 

Хос ирэх оны арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор хуримлахаар болсон талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

 

Хуримын ёслол болох хүртэл гүнж гэр бүлийнхээ хамтаар хааны ордонд аж төрөх бөгөөд хуримаа хийсэн даруйдаа ордноос нүүнэ.

 

Тэрбээр хайртай залуутайгаа гэрлэхийн тулд гүнжийн хэргэм зэргээсээ татгалзаж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

 

Хуримын дараа хос  нийслэл Токио хотноо байрлах амины орон сууцанд амьдрах гэнэ. Мөн Акихито хаан 2019 оны намар эрх мэдлээ хүүдээ шилжүүлэн өгөхөөр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин