Шинжлэх ухааны салбарт 33.8 тэрбум төгрөг зарцуулжээ
2017-11-22

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Шинжлэх ухааны ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Уг өдөрт зориулсан“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургууль, лаборатори, гарааны компаниуд зэрэг 90 гаруй байгууллага оролцон судалгааны ажлын үр дүн, инновацийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулна.

 

Үзэсгэлэнд ирснээр монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнүүдийг сонирхохын зэрэгцээ дэвшилтэт технологийн үр дүнгээр гарсан бүтээгдэхүүний дээжийг хүртэж, худалдан авах, тэрхүү бүтээлүүдийг зохиогч, эрдэмтэдтэй уулзах боломжтой.

 

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг БСШУСЯ, Шинжлэх ухаан технологийн сан, ШУА хамтран зохион байгуулж байна. Шинжлэх ухаан технологийн сангаас энэ онд эрдэмтдийн бүтээлүүдээс 447 төсөлд 8.7 тэрбум төгрөгийн төгрөгийн санхүүжилт олгожээ. Санхүүжилт олгосон төслийнхөө явцын үнэлгээг хийж, үр дүнг тооцож байдаг аж.

 

Мөн энэ онд шинжлэх ухааны салбарт 33.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.  Энэ нь манай улсын 0.12 хувьтай тэнцэж байна. 2025 он гэхэд энэ тоог 2.5 хувьд хүргэх аж.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин