АНУ-ын Тэнгисийн цэргийн онгоц осолджээ
2017-11-23

АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх онгоц Японы зүүн өмнөд эргийн Окинавагийн орчимд осолдсон талаар “www.foxnews.com” сайт мэдээллээ.

 

 

“Уг онгоцонд 11 хүн зорчиж явсан” хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Онгоц Филиппиний тэнгист үүрэг гүйцэтгэж яваа “USS Ronald Reagan” хөлөгт хүрэх замдаа тодорхойгүй шалтгаанаар осолджээ. Уг хөлөгт хоол болон шаардлагатай зүйлс хүргэхээр явж байсан гэнэ.

 

Ослын шалтгааныг олохоор албаныхан ажиллаж байна. 

 

Сингапурын ойролцоо АНУ-ын Тэнгисийн цэргийн “USS John McCain” хөлөг ачаа тээвэрлэгч онгоцтой мөргөлдсөний улмаас тэнгисийн цэргийн 17 албан хаагч амиа алдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ok, very good
2017-11-23
zocnin:
jiriin irgediin yr hyyhdyyd haramsaltai yumaa. yag ynendee tseregt amerkiin dood yadyy dawhargiin borcnuudiin hyyhdyyd yawdag yum bilee.
2017-11-23