Путин: Сири дэх цэргийн ажиллагаа дууссан
2017-11-23

ОХУ-ын хүсэлтээр Сирийн иргэний дайныг зогсоох асуудлаар ОХУ, Турк болон Иран улсын удирдлагуудын дээд хэмжээний уулзалт Сочи хотноо зохион байгуулагдаж байна. Тэд Сирийн дотоодын хямралыг дуусгавар болгож, Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийг тус улсаас хөөж гаргах нь зөв хэмээн нэгджээ.

 

 

Уг уулзалтын өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Сочи хотноо зочилж, улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ.

 

Удирдагчид сүүлийн үеийн асуудлаар ярилцсан бөгөөд энэ үеэр Ассад “Сирид явуулж буй ОХУ-ын цэргийн ажиллагаа үр дүнтэй болсон” хэмээн мэдэгдлээ.

 

Мөн Сирийн дотоодын хямрал тогтворжиж буй учир Сири дэх цэргийн ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаар Путин хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Кремлийн тэргүүн “Сири дэх тулаан дууссан. Одоо Сирид энхтайван тогтоохын тулд шат дараатай яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. ОХУ-ын өнгөрсөн 2015 оны есдүгээр сараас Сирид цэргийн ажиллагаа явуулсан. Энэхүү ажиллагаа амжилттай болж Сири дэх террористуудын тоо эрс багассан. Гэхдээ бид шаардлагатай гэж үзвэл цэргийн ажиллагаагаа явуулах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин